Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

2017-10-24

Тус аймгийн нутаг дэвсгэрт 2017 оны эхний 9 сарын байдлаар нийт 228 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд мал хулгайлах гэмт хэргийг өнгөрсөн жилийн мөн үетэй харицуулахад 31.2 хувиар өссөн байна. 

Иргэд идэш, хүнсээ бэлтгэх цаг үетэй холбогдуулан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг эрчимжүүлж, сумдаас аймгийн төвд орж ирэх тодорхой замуудад, шар нуурын пост болон малын захад хяналт шалгалтыг эрчимжүүллээ. 

Аймаг дахь Цагдаагийн газрын хяналт шалгалтын хүрээнд мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, мал, мах тээвэрлэсэн нийт 24 зөрчил илрүүллээ.

Иймд иргэд Та бүхэн гарал үүслийн гэрчилгээ олгох журмыг хэрэгжүүлэхэд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа малаа им, тамга, бусад таних тэмдэг, фото зурагтай болгож, мал сүргээ гэмт халдлагаас хамгаалахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2005 оны 35 дугаар тушаалаар “Мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх журам”-ыг баталсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%