Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Эрүүл мэндийн даатгалаар багц шинжилгээ хийж эхэллээ

2017-10-25

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраар дамжуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Ингэснээр 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчид 10 дугаар сарын 20-ноос урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн хөнгөлөлттэй шинжилгээнд хамруулж эхэллээ.Иргэд гурван төрлийн багц шинжилгээнээс нэгийг сонгон, гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх ажээ.Тодруулбал нэгдүгээр багцад дотор эрхтний архаг өвчлөл, хоёрдугаар багцад үе мөчний эмгэг илрүүлэх шинжилгээ, гуравдугаар багцад хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ багтаж байгаа юм. Эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийн таван жилийн судалгаагаагаар гарсан хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааныг үндэслэн дээрх насны иргэдэд эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс орон даяар өрнүүлж, зардлыг даатгалын сангаас бүрэн хариуцаж хийхээр болжээ.Багц бүр нь 50,000 төгрөгийн өртөгөөр хийгддэг боловч иргэдээс төлбөр мөнгө авахгүйгээр даатгалын сан хариуцна. Тиймээс эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ бөглүүлсэн байх шаардлагатайг холбогдох албаныхан мэдэгдэж байна. Мөн өвчтөний карт, цахим үнэмлэх зэрэг хувь хүнээс шаардагдах бичиг баримтыг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Дархан-Уул аймгийн тухайд Цээнэ, Буянтай зэрэг эмнэлэгүүдэд багцын шинжилгээг авна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%