Аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас 5 дахь жилдээ халагдсан дайчдыг хамруулсан сургалтыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион явууллаа. Энэхүү сургалтаар дайчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор мэргэжил олгох сургалтуудын талаар мэдээлэл өгөх, ажлын байрны захиалга танилцуулах, суурь болон ерөнхий боловсрол олгох сургалтын талаар танилцуулдаг уламжлалтай. 2017 оны 2 дугаар ээлжийн намрын цэрэг татлагаас халагдсан цэргүүд энэхүү сургалтад идэвхтэй хамрагдсан бөгөөд МСҮТ-ийн сургалт, “Бизнес инкубатор төв”, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Нээлттэй ахлах сургууль, Алтан боломж сургалтын төв, Насан туршийн боловсролын төвөөс мэдээлэл хийлээ.