Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Соёл, боловсрол, спорт, эрүүл мэндийн дэд хороо

2017-10-27

ИТХ-ын дэргэдэх Соёл, боловсрол, спорт, эрүүл мэндийн дэд хорооноос Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд ИТХ-ын болон ГХУСАЗСЗ-н нээлтэй өдөрлөгийн үеэр дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдсон, Монгол бахархал болсон үндэсний хувцсаа өмсөж хэвших, Монголын ирээдүй болсон хүүхэд залууст үндэсний хувцсаар дамжуулан өв соёл, уламжлалаа үлдээх, бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, Өлзийт сумаа "Дээлтэй Монгол" нэг өдөртэй болгох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгууллаа. "Дээлтэй Монгол" арга хэмжээнд сумд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид, ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд Монгол үндэсний хувцсаар гоёж оролцлоо. Соёл, боловсрол, спорт, эрүүл мэндийн дэд хорооны дарга Ц.Оюун Монгол үндэсний хувцасны өв соёлын талаарх мэдээлэл танилцуулгыг хийлээ. Ингээд удирдамжид заагдсан номицанаар шалгаруулалтыг явуулахад У.Лхамноржин багштай 4-а ангийн хамт олон, Ч.Мэнд-Амар багштай Ирээдүй цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хамт олон "Шилдэг үндэсний хувцастай хамт олон"-оор, Сайн-Оюут сургуулийн Б.Өсөхбаяр, О.Бадамгарав, А.Анударь, Т.Мандухай нар "Шилдэг үндэсний хувцастай хүүхэд"-ээр, 3 дугаар багийн малчин А.Ганбилэг "Шилдэг эмэгтэй үндэсний хувцастай оролцогч", 2 дугаар багийн малчин С.Чулуунбат "Шилдэг эрэгтэй үндэсний хувцастай оролцогч", хамгийн урт үстэй сайхан "Монгол эмэгтэй"-ээр 3 дугаар багийн малчин А.Эрдэнэбилэг, "Шилдэг үндэсний хувцастай хос оролцогч"-оор 6 дугаар багийн иргэн Ө.Хашбилэгийн гэр бүл шалгарч шагналын эзэд боллоо. Дээрх арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Соёл, боловсрол, спорт, эрүүл мэндийн дэд хорооны хамт олондоо үйл ажиллагаагаа тогтмолжуулан иргэд олон түмнээ хамруулсан шинэлэг арга хэмжээг зохион байгуулж, ажлын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%