Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН УГТААЛЦАЙДАМ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС СУМАНДАА НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-10-27

Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох хурал нь чөлөөт, тэгш, шууд сонгуулийн үндсэн дээр байгуулагддаг бөгөөд тухайн нутгийн иргэдийн хууль ёсны нийтлэг эрх ашгийг илэрхийлэх , тэднийг төлөөлөх, дуу хоолой болж, амьдралын асуудлыг нийтлэг эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд төрийн ёсыг нутгийн өөрөө удирдах ёстой хослуулж ажиллах нэг алхам болоход оршино.”
Өдөрлөгийн хүрээнд 100 орчим иргэдэд Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчид болон тэргүүлэгчид, Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга нар хийсэн ажлын тайлан, гарсан тогтоол шийдвэрээ танилцуулж, бусад баг байгууллагууд болон мэргэжилтнүүд мэдээ мэдээлэл хүргэж холбогдох гарын авлага, материал тарааж иргэдэд үйлчиллээ. Мөн Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ц.Энхболд урилгаар оролцож иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонссон байна.
Мөн өдөрлөгт оролцсон нийт иргэдийн дунд танин мэдэхүйн АХА тэмцээн, эх орны ирээдүй хойч үе, хөгжил цэцэглэлтийн цөм болсон 16 настангууд ИРГЭНИЙ АНДГАЙ өргөх ёслолыг зохион байгуулж сумын удирдлагууд сумын хурлын төлөөлөгчид, аймгийн хурлын төлөөлөгч, ахмад настан нараас иргэний үнэмлэхээ гардан авцгаажээ. Төв Аймгийн эрүүл мэндийн газартай хамтран шүд /35 иргэн /, эмэгтэйчүүд /20 иргэн/ нарийн мэргэжилийн эмч нар үзлэг хийж, “ТАНИТА” апаратаар 65 иргэнд оншилгоо хийж иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө зөвлөмж хүргэж ажилласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9550
7867 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%