Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх
Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” өсвөрийн сумочдын
тэмцээн таван насны ангилалд 10 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотноо зохион
байгуулагджээ.
Энэхүү тэмцээнд 10, 12, 13-15 гэсэн гурван насны ангилалд Дархан-Уул аймгийн
өсвөрийн сумочид амжилттай оролцож цом, медалийн эзэд болцгоожээ. 13-15 насны
ангилалд Од цогцолбор сургуулийн сурагч Б.Батжаргал аваргын цомын эзэн болж Япон улсад үнэ төлбөргүй суралцах
эрхээр шагнуулсан байна. Харин 10 насны төрөлд Од цогцолбор сургуулийн 6 дугаар
ангийн сурагч А.Сумъяабазар 2 дахь удаагийн аваргын цомын эзэн болжээ. Мөн Од
цогцолбор сургуулийн 7 дугаар ангийн сурагч С.Шинэхүслэн 12-н насны төрөлд
хүрэл медаль хүртжээ. Аймгийнхаа нэрийг өндөрт өргөсөн өсвөрийн сумочидтай
аймгийн Засаг дарга С.Насанбат уулзаж амжилт хүслээ.