Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2017-10-20

Чингэлтэй дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, хэлэлцэх асуудлын талаар үүрэг даалгавар өглөө.

Хуралдаанаар хороодын Урьдчилан сэргийлэх баг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх , иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд туслах чиг үүрэг бүхий Хэв журмын урамшилт эргүүлүүдийн ажлыг дүгнэж 9 дүгээр сарын урамшууллыг олгох тухай, иргэд, оршин суугчдын идэвх санаачлагад суурилсан хяналтыг бий болгож аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хангахад идэвх санаачлага гарган ажилласан гудамж байрны нийтийн эргүүлүүдийг шагнах тухай болон энэ сарын 25-ны өдөр дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулах сургуулийн насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлага эзэмшүүлэх, аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Ногоон гэрэл цагаан шугам 2017” тэмцээнийг зохион байгуулах тухай хэлэлцэж баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%