Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төвөөс алслагдсан Малчин багийн айл өрхөөр орж иргэдийг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулж зөвөлгөө өгөв

2017-10-30

Малчин багийн ИНХ-ын дарга О.Адъяа 2017.10.27 ны өдөр  багийнхаа малчдыг эргэн тойрж, малчны хотонд ажиллав. Малчдаар тойрох ажилд хүний эмч Ц.Отгон, малын эмч Б.Энхцэцэг нарын хамт явсан байна.Ажлын хэсэг Ноён хонгор, Хүйтний гол, 8 дугаар бригад, Зулзагын голын хэсгүүдэд ажиллажээ. Малчдын хувьд хашаа хороо 80%-тай, өвс хураалт-50%-тай, малын вакцинжуулалт-90%-тай явагдаж байгааг мэдээлсэн байна.

Энэ үеэр малчдын өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдсан асуудлыг үзэж танилцахаас гадна явуулын эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлжээ. Ажлын хэсэг томуу, ханиаднаас урьдчилан сэргийлэх томуугийн эсрэг вакцинжуулалтанд өндөр настан, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хамруулсан байна. Нийт 20 гаруй иргэд вакцинжуулалтанд хамрагджээ. Малчин багийн ИНХ-аас санаачилсан ажил дараа саруудад багийн бусад хэсгүүдээр үргэлжлэн явагдах аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%