Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хөтөл хорооллын замыг засаж, сурагчдын автобусны хэмжээг томруулж өгөхийг хүсэв

2017-10-30

Хөтөл хороололын иргэдээс сурагчдын автобусны талаар багийн ИНХ-ын дарга болон сумын ИТХ-ын Төлөөлөгч нарт гомдол ирүүлжээ. 24 хүний суудалтай жижиг оврын автобусны цагийн хуваарь, эвдрэл гэмтэл, багтаамжийн талаар ирүүлсэн гомдлын мөрөөр тус багаас сонгогдсон сумын ИТХ-ын Төлөөлөгч Э. Дэмбэрэлсамбуу хөтөл хороололын чиглэлд явдаг хүүхдийн автобусны нөхцөл байдлыг газар дээр нь 2017.10.30 ны өглөө очиж танилцлаа.

Сурагчдын автобусаар тогтмол 100 гаруй хүүхэд зорчдог байна. Өвлийн улиралд автобусандаа багтахгүй байдалд хүрдэг тухай эцэг эхчүүд ярьж байв. Хүүхдийн автобус нэг өглөө саатахад Хөтөл-Толгойтын 250-300 орчим сурагч хичээлдээ хоцрох, таслах асуудал үүсдэг байна. Иймээс цагийн хуваарыг өөрчлөх, замаа засварлаж, том оврын автобус явуулах талаар анхаарч ажиллахыг хүсэв. Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Э.Дэмбэрэлсамбуу асуудлыг сумын удирдлагуудад танилцуулж хамтран ажиллах болно гэв.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%