Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АХМАДЫН ЗӨВЛӨГӨӨН ШАРЫН ГОЛ СУМАНД БОЛЛОО

2017-10-31

Дархан-Уул аймгийн хэмжээнд 9200 гаруй ахмад настан байдаг. Эдгээр ахмадуудын дуу хоолой болсон багийн ахмадын зөвлөлийн дарга нар Шарын гол суманд зөвлөгөөнөө  /2017.10.29/ зохион явууллаа. Тус зөвлөгөөнд аймгийн Засаг дарга С.Насанбат, ХХҮХ-ийн дарга С.Энхболд, Шарын гол сумын ИТХ-ын дарга Б.Лхамсүрэн, Шарын гол сумын Засаг дарга Б.Амарсанаа нар урилгаар оролцсон юм. Шарын гол сумын Ахмадын хороо нь 2017 онд байгууллагуудтай хамтран МШӨ-ний Тулга сувилалд ахмад настнуудыг амруулах төсөл боловсруулж 300 ахмадыг амруулжээ. Мөн Ахмадын байрны дотоод засвар тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд сумын ой угтсан ажлын хүрээнд “Ахмадын хороо” гэрлэн хаяг шинээр хийж 30 гаруй мод бут, цэцэг тарьж 10,2 м2 явган хүний зам шинээр тавьсан зэрэг нэлээдгүй ажлыг хийсэн талаарх тайлангаа Шарын гол сумын Ахмадын хорооны дарга С.Төмөрбаатар мэдээллээ. Энэхүү зөвлөгөөний үеэр , ХХҮХ-ийн дарга С.Энхболд 2017-2020 оны аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийг танилцууллаа. Энэхүү хөтөлбөр 2017-2020 онуудад 2 үе шаттайгаар 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 дээш настай эмэгтэйчүүдийг хамруулан хэрэгжиж залуу үед ахмадуудын арга туршлагыг өвлүүлэх, ахмадаасаа суралцах, өв соёлоо хадгалахад нь туслах, чиглүүлэх ахмадуудын амьдралын хэв маягийг нь өөрчлөх, хөгжүүлэх, түр болон байнгын ажлын байртай болгох замаар орлогыг нь нэмэгдүүлэх давуу талтай юм байна. Тус хөтөлбөр 3-н арга хэмжээний хүрээнд хэрэгжиж ахмадуудын мэдээллийн нэгдсэн сан бий болж, түр болон байнгын ажлын байр нэмэгдэх, харьяалалгүй ахмадын тоо буурах ач холбогдолтой юм. Зөвлөгөөний төгсгөлд ахмадууд аймаг сумын удирдлагуудад санал дэвшүүлж хариултаа авснаар өндөрлөлөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%