Улсын их хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулдаг “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” сэдэвт төсөл аймгуудын ИНХ-ын дарга нарыг хамруулан үргэлжилж байна. Тэгвэл Өвөрхангай аймаг 2017 оны 10-р сарын 30, 31-ний өдрүүдэд 19 сумынхаа багийн ИНХ-ын дарга нарт сургалтаа хүргэж байна. Сургалтын нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, ШХА-ийн захирал Габриэла Спирли, НҮБХХ-ийн дэд суурин төлөөлөгч хатагтай Даниэла Гаспариково, Монгол улсын төлөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төслийн менежер Г.Золжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж нар оролцлоо. Сургагч багшаар Т.Гончигдорж, Д.Уранцэцэг, Ж.Пүрэвсүрэн, Д.Юндэнбазар, Л.Жаргалбаатар нар ажиллаж байна. Багш нарын хувьд тус төслийн хүрээнд урьдчилан бэлтгэгдсэн төдийгүй 2016 онд аймаг, сумдын ИТХ-ын дарга, төлөөлөгчдөд зориулсан сургалтуудыг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан юм.