Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын төлөөлөгчид сургалтад хамрагдлаа

2017-10-31

     Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд шинээр батлагдсан болон бусад хууль тогтоомжийг танилцуулах , төрийн дипломат дэг жаягийг баримтлах тухай , Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагын нөлөөлөл зэрэг сэдвүүдээр сургалт, семинарыг ИТХ-ын Ажлын албанаас 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дүүргийн хурлын их танхимд зохион байгууллаа.
Тус сургалтыг нээж ИТХ-ын дарга Э.Ганбат төлөөлөгчдөд хандан та бүхнийг сургалтын ажиллагаандаа идэвхитэй оролцож ажлын арга туршлагаа солилцож, тохиолдож буй бэрхшээл, түүнийг даван туулах арга замаа зөв тодорхойлж идэвхитэй ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд амжилт хүссэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%