Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “НОМ” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн ААНБ –ын ажилтан ажиллагсад, иргэд хөдөлмөрчдийг номын сангийн үйлчилгээнд өргөнөөр хамруулах, ажлын байранд хүрч үйлчлэх, тэднийг номтой нөхөрлүүлэн оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор ДДЦС ТӨХК-ний ажилтан албан хаагчдад “ОЮУНЛАГ ДАРХАНЧУУД” арга хэмжээг зохион байгууллаа.Тус үйл ажиллагаанд:
Төв номын сангийн захирал Д.Цэрэндаваа нээж үг хэллээü
Номын үзэсгэлэнгийн талаар тойм яриа Салбарын эрхлэгч Ц.Долгорсүрэнü
Номын сангийн электрон каталогийг хэрхэн ашиглах вэ? Мэдээллийн ажилтан
Х.Отгонбаярü
Гадаадад тэтгэлгээр хэрхэн сурах вэ? ахлах номын санч Г.Нямцэндü
15 минутын уншлага хийж, үйлдвэрийн ажилтан албан хаагчид уншсан номынхоо
сэтгэгдэлээс хуваалцсан сайхан арга хэмжээ болон өндөрлөв.
Мэдээллийн эх сурвалж: Дархан Төв номын сан