Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2017-11-02

           2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан ИТХ-ын даргын өрөөнд болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

                                    Хэлэлцэх асуудал:

  • Ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай
    • Хуралдааны тов зарлах тухай
  • 3.     Малын жишиг үнэлгээг тогтоох тухай
  • 4.    Агропаркын үнэлгээг шинэчлэн тогтоох тухай
  • 5.    Эх хэлний салбар зөвлөлийн 2017 оны ажлын төлөвлөгөөг батлах тухай
  • 6.    Халуун усны үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай
  • 7.    Бусад

                                                    Шийдвэр:

  • 1.    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10 дугаар сарын 27-ний өдрийн №44 тоот тогтоолыг үндэслэн  сумын Төрийн болон Төсөвт байгууллагын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулан 2017.11.06-ний өдрөөс эхлэн ажлын цагийг 0830-1730 цаг болгох шийдвэр гаргалаа.
  • 2.    Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдааныг 11 дүгээр сарын 16-ний өдөр хуралдуулахаар товыг тогтоолоо /Тус хурлаар төсвийн тодотгол, ерөнхий төлөвлөгөө батлах тухай  хэлэлцэх юм/
  • 3.    Суманд мөрдөгдөх малын жишиг үнэлгээ, Агропаркын үнэлгээ,  Эх хэлний салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөө, халуун усны үнэ тариф зэргийг мөн хэлэлцэн баталлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%