Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ховд аймагт “Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургагч багш нарын чадавхжуулах сургалт” явагдаж байна

2017-11-02

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ашигт малтмалын салбар дахь Түншлэлд суурилсан "Мэргэжлийн боловсрол, сургалт" төслөөс санаачлан үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургагч багш нарын чадавхижуулах сургалтыг 10 дугаар сарын 30-аас 11-р сарын 2-ныг хүртэл Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж дээр зохион байгуулж байна. 

Тус сургалт нь  үйлдвэрлэл, аж ахуй нэгжид багш бэлтгэж, суралцагчийг үр дүнтэй, оновчтой дадлагажуулах зорилготойгоор явагдаж байгаа бөгөөд сургалтыг ХБНГУ-ын үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш бэлтгэх сургалтын жишгээр Монгол улсад хэрэгжүүлж байгаа юм. Тиймээс энэ сургалтыг  мэргэжлийн боловсрол сургалт төслийн Герман багш Раш Рейнхард,  Төслийн Нийгмийн түншлэл хариуцсан мэргэжилтэн Д.Одбаяр нар хариуцан явуулж байна. “Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургагч багш нарын чадавхижуулах сургалт”-нд баруун 6 аймгийн 21 сургагч багш хамрагдаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%