Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛОВ

2017-11-02

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын анхан шатны нэгж буюу Багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж, үг хэлэв. Тэрээр уг төсөл нь НӨУБ болох бүх шатны хурлын чадавхийг дээшлүүлэхэд оюуны томоохон хөрөнгө оруулалт болж байгааг онцлон хэлсэн юм. Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс энэ онд нийслэл, аймгууд, сум, дүүргийн  ИТХ-ын 8000 гаруй төлөөлөгчдийн суурь сургалтыг зохион байгуулж явуулсан.
Дархан-Уул аймагт хийсэн уг сургалтанд Дархан-уул, Сэлэнгэ аймгийн багийн ИНХ-ын дарга нар, сумдын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар 100 гаруй хүмүүс оролцож, 3 танхимд хуваагдаж хичээллэж байгаа бөгөөд сургалтыг  тус 2 аймгаас бэлтгэгдсэн сургагч багш нар удирдан явуулав.

Сургагч багшаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ “Нутгийн өөрөө удирдах ёс, Багийн ИНХ-ын эрхзүйн үндэс”, “Багийн ИНХ-ын хуралдаан”, ИТХ-ын Тэргүүлэгч А.Янжмаа “Багийн тулгамдаж буй асуудал ”, “Асуудалд дүн шинжилгээ хийх нь”,  Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э.Оюунболд “Нутгийн өөрөө удирдах ёс, багийн ИНХ-ын эрхзүйн үндэс”, Сургагч багш Ц.Рэгзэдмаа “Иргэдийн оролцоо” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж байна. Уг сургалт 2 өдөр үргэлжлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%