Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын дарга Эрдэнийн Ганбатын санаачлагаар ЕБ-ын 35, 71 дүгээр сургуулиуд ус цэвэршүүлэх төхөөрөмжтэй боллоо

2017-11-03

     Монгол Улс, БНСУ-ын найрамдал хамтын ажиллагааны хүрээнд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбатын санаачлагаар БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн яамны Стандарчлал хэмжилзүйн үндэсний лаборатори /KTL/ болон Технологийн шинэчлэлийн R&D хөтөлбөр /С0454227/, БНСУ-ын Харилцаа холбоо мэдээлэл технологийн KSYS компаниас ивээн тэтгэн хэрэгжүүлж буй “Ус цэвэршүүлэх Систем”-ийг Сүхбаатар дүүргийн 35, 71 дүгээр дунд сургуульд суурилуулж хүлээлгэн өгөх үйл ажиллагаа 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ЕБ-ын 35, 71 дүгээр сургуулиуд дээр боллоо. 
     Арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, ИТХ-ын төлөөлөгч Р.Энх-Амгалан, нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав, дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа, Боловсролын хэлтсийн дарга Б.Үүлэнсолонго, 14 дүгээр хорооны Засаг дарга Д.Дэлгэрсайхан, 18 дугаар хорооны Засаг дарга Ц.Цогт-Од, 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэл, 71 дүгээр сургуулийн захирал С.Нямгэрэл, БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн яамны Стандарчлал хэмжилзүйн үндэсний лаборатори /KTL/ төслийн газрын захирал доктор Пак Чан Кью, БНСУ-ын Харилцаа холбоо мэдээлэл технологийн KSYS компанийн техник технологийн шинэчлэлийн газрын инженер Ким Юн болон сургуулийн багш, сурагчид оролцлоо.
     Сүхбаатар дүүргийн ЕБ-ын 71 дүгээр сургууль нь гэр хорооллын бүсэд байршдаг ба хөрсний бохирдол ихтэй, төвийн шугамд холбогдоогүй билээ.
БНСУ-ын талаас олон удаагийн судалгаа хийж ИТХ-ын даргын саналыг хүлээн авч Монголын хойч ирээдүй болсон олон мянган хүүхэд багачуудыг ундны цэвэр усаар хангах нөхцөл бүрдэж тэдний эрүүл мэндэд асар их ач тустай төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа юм.
2013 онд анхны төсөл нь 58-р сургуульд хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%