Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2017-11-06

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээндТөрийн мэдээлэл холбооны газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Мэдээлэл технологийн албатай хамтран “Төрийн байгууллагын Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг өнөөдөр /2017.11.03/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион явууллаа. Сургалтад Төрийн мэдээллийн санг хөгжүүлэн ажилладагбайгууллагуудын 80 гаруй удирдлага, мэргэжилтнүүд хамрагдсан юм. Энэхүү сургалтын гол зорилго нь кибер орчин дахь эрсдлийг үндэсний хэмжээнд бууруулж, мэдээллийн технологийн хэрэглээний зохистой соёлыг түгээн дэлгэрүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, интернэтийн зохистой хэрэглээг олон нийтэд таниулахад оршжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%