Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​«Сургууль бидний номын өргөө» төслийн хүрээнд нэг ангийг тохижуулав

2017-11-06

Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 62 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ онд 16 хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Оюуны Ирээдүй Цогцолбор сургуулийн нэг ангийг тохижуулж 21 ширээ, 42 сандал мөн сургалтад ашиглагдах 49 инчийн смарт телевизийг Дархан сумын Засаг даргын орлогч Д.Батбаяр, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн С.Солонго, Хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтэн Б.Болорчимэг, Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Батбаяр нар багш, сурагчдад хүлээлгэн өгөв. Эцэг эхчүүд болон 5-ын 3, 1-ийн 1 дүгээр ангийн багш нарын хамтран бичсэн төсөлд ширээний өндрийг 73 см, тавцагийн өргөнийг 50,0 см, уртыг 120,0 см харин сандлын нийт өндрийг 68,0 см, суудлын өндрийг 40 см, тавцанг 35,0 см хэмжээтэй байхаар тусгасан нь бага ангийн сурагчдын биеийн хэмжээнд тохирсон стандарт юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%