Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАА

2017-11-03

Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын үйл ажиллагаа, ажлын үр дүнтэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тэдгээр байгууллагын зорилт, чиг үүргийг боловсронгуй болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх, ИТХ, Тэрүүлэгчид, Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагааны манлайлал, ажлын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмж өгөх зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн манай аймагт 3 хоног ажиллаа. Ажлын хэсгийн баг бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референт П.Энхсайхан, С.Нямбаяр, И.Давааноров нар ирж ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын газрын үйл ажиллагаатай танилцахаас гадна зарим агентлагууд, сумдад очиж хяналт шалгалт хийж, заавар зөвлөгөө өглөө. Мөн 27 сумтай цахим хурал хийж цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9550
7867 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%