Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2017-11-06

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спортын тэмцээн” энэ бямба гарагт эрэгтэй, эмэгтэй гар бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. 
Дүүргийн төр, захиргааны албан хаагчдыг нийтийн биеийн тамир, спортоор хичээллүүлэх амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой уг тэмцээнд баг, тамирчид гар бөмбөг, шатар, теннис, дартс, сагсан бөмбөг гэсэн төрлүүүдээр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. 
Спорт тэмцээний гар бөмбөгийн эрэгтэй төрөлд 1 дүгээр байрт Татварын хэлтэс, 2 дугаар байрт Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, 3 дугаар байрт Э.Ганбат ахлагчтай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баг шалгарсан бол эмэгтэйчүүдээс Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, ЗДТГ-ын Хороодын баг эхний гурван байрт шалгарч, алт, мөнгө хүрэл медалийн болзол хангав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%