Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХОРООДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЭЭЛЖИТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-11-06

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөчдийн Хурлаас хороодын Иргэдийн Нийтийн Хурлыг чадавхжуулах ээлжит сургалтыг арваннэгдүгээр сарын 6-ны өдөр дүүргийн хурлын танхимд зохион байгуулав.
Энэ удаа Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг идэвхижүүлэх, үр дүн, хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгоор хороодын Иргэдийн Нийтийн хурлын дарга нарт Зөрчлийн тухай хуулийн талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурор Н.Алтантүлхүүр, Архив, бичиг хэрэг хөтлөлт, стандарт сэдвээр Нийслэлийн архивын газрын мэргэжилтэн Биндэрьяа нар сургалт явууллаа. 
Сургалтын үеэр хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар идэвхитэй оролцож, зарим зүйл заалтад тодруулга авч харилцан ярилцлаа. 







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%