Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хүүхэд хөгжлийн ордонд Дэлхийн зөн ОУБ-аас хөрөнгө оруулалт хийв

2017-11-06

Дархан-Уул аймгийн Хүүхэд хөгжлийн ордон 2017 оны 05 дугаар сард нээлтээ хийснээс хойш өнөөдрийг хүртэл 17 төрлийн дугуйлан секц, клубт 1100 гаруй хүүхэд багачуудыг хамруулж хөгжлийн үйлчилгээг тасралтгүй явуулж байна. 
“Дэлхийн зөн” ОУБ Дархан-Уул аймгийн хүүхэд багачуудын авьяас билгийг нээн хөгжүүлэхэд нийт 255,721,132 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн хугацаанд хийсэн бөгөөд өнөөдөр /2017.11.06/ ордны үйл ажиллагаанд ашиглах хөгжмийн зэмсгийг гардуулан өглөө. Тус ордонд соёл урлаг, танин мэдэхүй, зохион бүтээх, сонгодог болон ардын урлаг, загвар дизайн, илтгэх урлаг, мэтгэлцээн, амьдрах ухаан, уран баримал, зураг, техник сэтгэлгээ зэрэг хүүхэд багачуудын хүсэл сонирхолд нийцсэн хөгжлийн сургалт, дугуйлан секц, клубууд хичээллэж байгаа бөгөөд сонирхсон хүүхэд багачуудын өмнө тус ордны үүд хаалга үргэлж нээлттэй ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%