Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Багийн ИНХ-ын дарга нарын сургалтыг амжилттай зохион байгууллаа.

2017-11-06

Монгол Улсын Их хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд "Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарт зориулсан сургалт"-ыг 2017 оны 11 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа. 


Сургалтаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын эрх зүйн үндэс, суурь ойлголт, Багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан, Нутгийн өөрөө удирдах ёс-Иргэдийн оролцоо, Багийн Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр, түүний хэрэгжилт,  Багийн Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид,  Багийн хэмжээнд тулгамдаж буй асуудал, түүнийг тодорхойлох, Бэлчээрийн менежментийг сайжруулах асуудал зэрэг сэдвээр  хичээл заалаа.  Сургалтын үеэр багийн ИНХ-ын дарга нарын идэвхи оролцоог  хангаж, бүлгээр ажиллуулах, сайн туршлага хуваалцах, БИНХ-ын хуралдааны үзүүлэх тоглолт зохион байгуулах зэрэг оролцооны аргыг хангасан үр дүнтэй сургалт боллоо. 


Тус сургалтанд Дархан-Уул аймгийн 4 сумын 26, Сэлэнгэ аймгийн 17 сумын  56 багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нар, тус аймгуудын 21 сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар нийт 103 хүн  хамрагдлаа.  


Үндэсний хэмжээнд 64 сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч А.Янжмаа, Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э.Оюунболд, сургагч багш Ц.Рэгзэдмаа, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг нар хичээл зааж, сургалтыг удирдан явууллаа.



 



Сургалтанд оролцсон оролцсон багийн ИНХ-ын дарга нар тус сургалт нь багийн ИНХ-ын дарга нарыг чадавхижуулахад оюуны үнэтэй хувь нэмрийг орууллаа. Цаашид багийн ИНХ-ын Тэргүүлэгчдэд энэхүү сургалтын даруйхан явуулж өгөөч гэсэн хүсэлт, саналыг хэлж байлаа. 

 Р.Тунгалаг-Эрдэнэ 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%