Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​“Нүдээ Нээ” үндэсний хөдөлгөөнд нэгдэв

2017-11-07

Охидыг хүчирхийллээс хамгаалах, охиддоо хайр, халамж, хамгаалалт өгөөч ээ гэж аавууд, залуучуудаа уриалахаар Дархан Уул аймгийн хэвлэл мэдээллийн байгуулагын ажилтанууд, Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо хамтран "Нүдээ нээ" үндэсний хөдөлгөөнд нэгдэн ажиллаж байна.
Хувь хүн, албан байгууллага 3 амлалт:
1.Би нүдээ нээснээр ямар ч үед, аль ч тохиолдолд хүүхдэд туслахад бэлэн гэдгээ илэрхийлж байна.
2.би нүдээ нээснээр хүүхдийнх хүчирхийлэл, эрх зөрчигдсөн тохиолдолтой таарвал сохор мэт зөрөх биш 108 удсанд дуудлага өгч мэдэгдэх, 102,107 утсанд утсанд мэдээлэл өгөх болно.
3.Би нүдээ нээснээр сайн аав, сайн хөрш, сайн ах эгч байхыг хүмүүст уриалж нэг ч гэсэн хүнд энэ талаар нөлөөлөх
Жолооч тээврийн хэрэгсэл 3 амлалт:
1.Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж суудлын бүсээ зүүх, бас тээвэрлэж яваа хүүхдээ суудлын бүсийг нь зүүлгэх болно. 
2. Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж хүхдийг хүндэлж гарцан дээр тэднийг түрүүлж гаргах болно.
3. Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж шаардлагагүй тохиолдолд дуут дохио хэрэглэхгүй байхыг хичээж , авто хөдөлгөөнд соёлтой оролцох болно.
Нүдээ нээсэн зочид буудлын 3 амлалт 
1.Манайх бол нүдээ нээсэн зочид буудал тийм учраас бид бага насны хүүхэд зочид буудалд орж ирсэн тохиолдолд түүний бичиг баримтат хууль ёсны харгалзагчийг заавал шалгаж сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаад мэдэгдэх болно. 
2. Манайх бол нүдээ нээсэн зочид буудал тийм учраас бид үргэлж зочид буудалдаа хяналтын камерыг 24 цагаар ажиллуулж хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх болно.
3. Манайх бол нүдээ нээсэн зочид буудал тийм учраас бид бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн мөлжлөг гулгаа массаж, архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийн эсрэг тэмцэх болно.
Тус аяны хүрээнд хүүхэд гэх нэг ч зүйл заалт ороогүй дэн буудлуудын хууль журамд өөрчлөлт оруулж, хяналтыг сайжруулах. 
•Хүүхдийн төлөө амлалт өгсөн “Нүдээ Нээ” тэмдэглэгээ бүхий газруудыг олноор бий болгож, хүчирхийлэлд өртөх эрсдэлд орсон охид бүсгүйчүүдийг хамгаалах, холбон зуучлах, анхны тусламж үзүүлэх цэгүүдтэй болгоход бүх нийтийг уриалга бий болгох.
• Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Ирээдүйн эцэг эх” болох өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох, гэр бүлийн боловсрол олгох сургалтуудыг шатлалтай зохион байгуулах зорилготой ажиллаж байна. “Нүдээ нээ” стикер, футболк зэрэг бүтээгдэхүүнийг худалдаж авснаар та дараах алхмуудыг хүүхдийн төлөө хийхээ амлаж байгаа бөгөөд ашиг нь 100 хувь хүчирхийллийн эсрэг санд хуримтлагдах аж. 
Хүүхэд хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд бид нэгдлээ. Та ч бас “ Нүдээ Нээ".

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%