Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Багийн засаг дарга нар тулгамдаж байгаа асуудлаа аймаг, орон нутгийн удирдлагуудад танилцуулж хариултаа авлаа

2017-11-07

Аймгийн удирдлагуудын зүгээс санаачлан баг тус бүрт тулгамдаж байгаа асуудлыг холбогдох хэлтэс агентлагийн дарга нарыг байлцуулан шийдвэрлэх үүднээс өнөөдөр /2017.11.06/ анхны хурлаа зохион явууллаа. Иргэдийнхээ дуу хоолой болсон багийн Засаг дарга нар замын гэрэлтүүлэг, газар олголт, тусгаарлах байрыг ажиллуулах, алслагдсан гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдийн тоглох орчинг тохижуулах, нохой устгалыг дахин явуулах, үерийн далантай ойр байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, зам дагуух явган хүний замыг засварлах, хурд сааруулагчийг нэмэгдүүлэх, мал нядлах цэгтэй болох, утааны асуудлыг багасгах, хороолол доторх замыг засварлах зэрэг асуудлыг хөндөж тухай бүрд нь хариултаа авсан юм. Цаашид багийн засаг даргын нэгдсэн хурлуудад хэлтэс агентлагийн дарга нар ээлжлэн оролцож тухайн чиглэлээр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахаар болжээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%