Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ШИЛДЭГ ЧАНАРЫН МЕНЕЖЕРЭЭР ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАН ШАЛГАРЧЭЭ

2017-11-07

“Дэлхийн чанарын өдөр”-ийг тохиолдуулан СХЗХ-ийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлөөс жил бүр аймгийн шилдэг чанарын менежерийг шалгаруулдаг уламжлалтай. 5 дахь жилдээ зохион явагдаж энэхүү шалгаруулалтыг журмын дагуу 11 үзүүлэлт бүхий шалгуур хуудсаар дүгнэдэг бөгөөд “Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, тэдгээрийн хэрэгжүүлэх зорилтууд, хүрэх арга замыг хэр зөв оновчтой тодорхойлсон, хэрэглэгчдийн болон хамтрагч байгууллага, хүмүүсийн эрэлт хэрэгцээ, ашиг сонирхлыг харгалзан үздэг байдал, олон улсын чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан байдал, үр дүн” зэргийг харгалзан үздэг аж. 2017 онд аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан аймгийн шилдэг чанарын менежерээр шалгарч өнөөдөр /2017.11.06/ өргөмжлөл цомоо гардан авлаа. Д.Жаргалсайхан нь “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай ” хуульд заасан “Судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх” зарчмыг бодит ажил болгон ажилладаг бөгөөд төрийн байгууллагад чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажилд гар бие оролцон , “Чанарын баг”-ийг байгуулж, төрийн үйлчилгээг шуурхай НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ЧИРЭГДЭЛГҮЙ болгох, үйл ажиллагаандаа хяналт тавих, байнгын сайжруулалт хийх, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж байгаа удирдах албан тушаалтан юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%