Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭХ, ХҮҮХЭД НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ САЛБАРУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2017-11-08

Дархан-Уул аймгийн Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн төлөө салбаруудын хамтын ажиллагаа аймгийн зөвлөгөөн өнөөдөр /2017.11.08/ нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд хэлсэн үгэндээ “ДЭМБ-аас “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг олон улсын чиг хандлагын дагуу манай аймаг баримтлан ажиллаж байна. Энэ оноос Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль хэрэгжиж, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх “Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөрийг АИТХ-аар баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр шинээр хэрэгжүүлж байгаа хууль, эрх зүйн баримтуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” гэж тодорхойлсны дагуу та бидний хамтын ажиллагаа юу юунаас чухлыг онцолж” байсан юм. Бүтэн өдрийн турш үргэлжлэх энэхүү зөвлөгөөнд бүхий л салбарын удирдлагууд оролцож ЭХ, ХҮҮХЭД НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ онд Эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай орчин үеийн тоног, төхөөрөмж, техник хэрэгсэл, барилга байгууламж болох Шилэн эмнэлэг, Эрүүл элэг эхо, Өрхийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, Хоол сургалтын төв төслүүдийг Аймгийн төсвийн 265,0 сая төгрөгөөр, Орхон сумын Өрхийн Эрүүл мэндийн төвийн клиник лабораторийн тоног төхөөрөмж, жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төв, “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл мэнд” төсөл, Өрхийн Эрүүл мэндийн тоног төхөөрөмж худалдан авахад орон нутгийн хөгжлийн сангийн 48,9 сая төгрөгөөр, Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасгийн дээврийн засварын ажлыг улсын 60,0 сая төгрөгөөр, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн тусламжаар мобайл технологийн технологийн багаж тоног төхөөрөмж 30,7 сая төгрөгөөр, Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төвийн өргөтгөлийн дотоод засварын гүйцэтгэлийн ажлыг ЭМЯ-ны 48,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийжээ. Мөн хүн амын тоо нэмэгдэж, ойролцоох аймаг, сумдын иргэд эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ авч байдагтай холбогдуулан 50 ортой төрөх эмнэлгийг зайлшгүй байгуулах шаардлагыг үндэслэн орчин үеийн тоног төхөөрөмжийн хамт 2018 онд шийдвэрлэхээр улсын төсвийн болон гадны хөрөнгө оруулалтаар хийлгэхээр саналаа хүргүүлээд байгаа ажээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%