Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ОРЧИН ЦАГИЙН ТӨРИЙН АРХИВ-90 ЖИЛ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2017-11-07

Монгол улсад Архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ой, Төв аймгийн Улсын архив байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Тэгш ойн хүрээнд Монголын архивын үйл ажиллагаа, түүүхэн замнал, хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчлах зорилгоор орон даяар нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах шийдвэрийг гаргажээ. Манай аймгийн хувьд Улсын архив байгуулагдсаны 60 жилийн ой мөн тохиож байна.5

Ойн хүрээнд өнөөдөр 10-16 цагийн хооронд аймгийн Төр захиргааны 2 дугаар байран дахь Улсын архивын байранд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд Улсын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтын дээжээр үзэсгэлэн гарган, лавлагаа мэдээллээр иргэд байгууллагад үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлж байна. Төв аймгийн Улсын архив нь жилдээ дунджаар 1500 гаруй иргэдээс хүсэлт захилга авч, давхардсан тоогоор 3000-4000 хөмрөгийн, 6000-8000 хадгаламжийн нэгж бүхий баримтаас хуулбар хувь, лавлагаа гарган иргэд, байгууллагад лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүлдэг байна.2

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9550
7867 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%