Эхлээд Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК-иар орсон юм.1965
онд ашиглалтад орсон тус станц эрчим хүчний салбарын ууган үйлдвэрүүдийн нэг.
Тус станц 460 ажилтан албан хаагчтай. Дархан Сэлэнгийн районыг цахилгаанаар,
Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангадаг. 48 мВт/ц суурилсан хүчин чадалтай
бөгөөд жилдээ 302 сая квт/ц цахилгаан эрчим хүч, 1196 мянган Гкалл дулааны
эрчим хүч боловсруулах хүчин чадалтай
байгуулагджээ. ДДЦС 75 т/цаг уур боловсруулах хүчин чадалтай 9 зуухтай.
Өнөөдрийн байдлаар өвлийн горимдоо шилжин 4-5 зуухаа ажиллуулж байна. Үндсэндээ
8 зуухыг компьютерийн хяналтын системд бүрэн шилжүүлээд байгаа аж. Станц нийт
нүүрснийхээ 70 хувийг Шарын голын уурхайгаас, 30 хувийг Багануурын уурхайгаас
авч технологийн хэрэгцээндээ ашиглаж байна. Одоогоор гаднаа 20 хоногийн
нүүрсний нөөцтэй байгаа тухай ДДЦС ТӨХК-ийн Хяналтын хэлтсийн дарга
Ж.Алтангэрэл ярилаа.