Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн Архивын тасгаас зохион байгуулсан сургалтанд хамрагдав

2017-11-09

           Дархан-Уул аймгийн төрийн архивын тасгийн 2017 оны төлөвлөгөөний дагуу Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын албан хэрэг хөтлөлт, архив хариуцсан ажилтнуудад “Байгууллагын архивын ажлын зохион байгуулалт”, “Архивын байгууллагад дагаж мөрдөх галын аюулгүй дүрэм” сэдвээр 3 цагийн сургалтыг өнөөдөр /2017.11.09/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион явуулсан байна. Мөн энэ үеэр аймгийн ОБГ-тай хамтран архивын тасагт гал гарсан үед хэрхэн ажиллах талаар галын үзүүлэх сургууль хийлээ. Энэ өдрийн сургалт, үзүүлэх сургуульд нийтдээ төрийн 52 албан хаагч хамрагдсан бөгөөд байгууллагынхаа архив албан хэргийг хэрхэн зөв хөтлөх, архивын үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн баримт бичиг, шинээр гарсан хууль тогтоомжуудыг сурталчлан таниулах, шинэ мэдлэг олгох зорилготой явагджээ.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%