Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ГЭР БҮЛ – ХҮМҮҮЖЛИЙН АНХДАГЧ ОРЧИН” ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2017-11-10

Монгол улс төрөөс сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжлийн тулгуур багана болсон гэр бүл тогтвортой байдлыг хангах, үнэ цэнийг дээшлүүлэх, хүүхдийн эрхийг дээдэлж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэлтүүдийг хийсний үр дүнд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд батлагдан хэрэгжиж байна. Эрх зүйн орчны шинэчлэлтэй холбоотой гэр бүлд хүүхдийн эрхийг хангахад эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоо, хариуцлага нэмэгдэж, хүүхдийн эрхийг зөрчдөг хандлагаас татгалзах, хүүхдийн хөгжлийн хурдцыг хүлээн зөвшөөрч, хүүхдээ хүмүүжүүлэх шинэ арга барилд суралцах хэрэгцээ шаардлага тулгарсан байна. Иймээс эцэг, эхчүүдийн үлгэр дуурайлал, уламжлалт соёл, ёс заншлаа өвлүүлэх, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр /2017.11.09/ Эцэг эхчүүдийн зөвлөгөөнийг зохион явууллаа. Монголын хүүхдийн хүмүүжил, төлөвшилд гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг эхчүүдийн үлгэр дуурайлал, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагын чухал болохыг тодорхойлж элгэмсэг Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг хадгалан гэр бүлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой явагдсан уг зөвлөгөөнд 250 гаруй эцэг эхчүүд оролцсон байна.             

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%