Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт зориулсан сургалт боллоо

2017-11-10

   Монгол улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт зориулсан сургалт 2017 оны 11 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд аймгийн Төрийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо. Багийн ИНХ-ын дарга нарын сургалтын хөтөлбөрт БИНХ-ын эрх зүйн үндэс, хуралдаан, иргэний оролцоо, багийн хэмжээний тулгамдсан асуудал түүнийг шийдвэрлэх нь, БИНХ-ын үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр, БИНХ-ын шийдвэрийн хэрэгжилт, түүнд тавих хяналт зэрэг сэдвүүд багтсан байна.
   Энэхүү сургалт нь Багийн ИНХ-ын байгууллагын чиг үүрэг, эрх зүйн орчин, хуралдааныг зохион байгуулах шинэлэг арга зүй, иргэдээ хэрхэн идэвхжүүлэх, ИНХ-ын ирцийг нэмэгдүүлэх, Багийн ИНХ болон сумын ИТХ-тай хэрхэн ажиллах, Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сайжруулах зэрэг ажилдаа хэрэгжүүлж болох шинэ санаа, мэдлэг, арга зүй, ур чадварыг олгоход чиглэгдэн, БИНХ-ын дарга нар сургалтын төгсгөлд энэхүү сургалтын талаар  дүгнэлт ярилцлага явагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6034
4561 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%