Дархан хот, Улан-Үдэ хотын
хооронд найрамдалт харилцаа тогтсоны 50-н жилийн ой энэ онд тохиож байна. 50-н
жилийн ойн хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 14,15-ний өдрүүдэд “Улан-Үдэ хотын
соёлын өдрүүд -2017” арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу
өнөөдөр /2017.11.12/ Улан-Үдэ хотын ажлын хэсэг манай аймагт хүрэлцэн ирж
соёлын өдрүүдтэй холбоотой харилцан санал солилцлоо. Соёлын өдрүүдийн нээлт,
хүндэтгэлийн концерт Залуучууд театрт 2017 оны
11 дүгээр сарын 14-ний 16.00 цагаас болох бөгөөд энэхүү арга хэмжээнд иргэд та
бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Мөн 11 дүгээр сарын 15-ны өдөр
10.00-11.30 цагт 50 жилийн ойд зориулсан зургийн үзэсгэлэн Залуучууд театрт
гарах бол 11.00-12.00 цагт Бизнес эрхлэгчдийн уулзалт Буудай зочид буудалд
болох ажээ. 15-ны өдөр 17.00-18.30 Соёлын өдрүүдийн хаалтын үйл ажиллагаанд
зориулсан “Найрамдал” тоглолт Залуучууд театрын их танхимд тус тус болно.