БНСУ-ын Пусан хотод үйл ажиллагаа явуулдаг “Пусан Донгрэ Ротари
Клуб”-ийн төлөөлөл өнөөдөр /2017.11.12/ аймгийн Засаг даргын тамгын газрын
хурлын танхимд Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн
сурагчидтай уулзалт хийсэн юм. Тус уулзалтаар Солонгос улсын Пусан хотын их,
дээд сургуулиудын талаар танилцуулга мэдээллийг хийж хэрхэн Солонгос улсад их
дээд сургуульд суралцах боломж байгааг ярилцсан юм. Энэхүү арга хэмжээнд
нийтдээ 100 гаруй хүүхэд залуус оролцлоо.