Дархан-Уул
аймгийн Засаг даргын ивээл дор Оюутны урлагийн 16 дугаар их наадам Залуучууд
театрын их танхимд 2017 оны 11 дүгээр сарын 11,12-ний өдрүүдэд амжилттай болж
өндөрлөлөө. Оюутан залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдний
авьяас чадварыг нээн илрүүлэх гол зорилготой явагдсан тус их наадамд 7-н
сургуулийн 270 гаруй оюутан залуус мэдлэг, авьяас чадвараараа өрсөлдсөн байна.
Наадам 10-н номинациар явагджээ.