Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨГЛӨӨНИЙ ШУУРХАЙ БОЛЛОО

2017-11-13

7 хоног бүрийн даваа гарагийн өглөөний 08.00 цагт хэлтэс агентлагууд өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлаа аймгийн удирдлагуудад танилцуулж үүрэг чиглэл авдаг уламжлалтай. Өнөөдөр /2017.11.13/ өглөөний шуурхай 80 хувийн эрцтэйгээр хуралдлаа. Хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга С.Насанбат дараах үүрэг чиглэлийг өгсөн юм. Өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлаа иргэддээ сайн сурталчлах, цаг ашиглалтаа сайжруулах, Улан-Үдэ хотын соёлын өдрүүдийн хүрээнд хүрэлцэн ирж байгаа ОХУ-ын Улан-Үдэ хотын төлөөлөгчдийн аюулгүй байдал, хүнсний асуудалд анхаарал хандуулах, төлөвлөгөөт ажлуудад оролцоо хангах, Шилэн дансны талаарх тайланг сурталчлах, хэлтэс агентлагийн дарга нар томилолтоор явсан талаарх мэдээллээ тайлагнаж байх, хотын төвд малаа хариулж байгаа мал бүхий иргэдийг хотын төвөөс гаргах асуудлыг түргэвчлэх хэрэгтэй үүрэг болгосон юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%