Аймгийн Засаг даргын тамгын газарт 2017 оны 04 дүгээр сард галт
тэрэгний вокзалын хүлээлгийн танхимд хоноглож байсан иргэн З.Лхагважав хүсэлт
гаргаж нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулж өгөхийг хүссэн байна. Тус
иргэний хүсэлтийн дагуу ХХҮГазар хэвтэн эмчлүүлэх эмнэлэг, бичиг баримтын
бүрдүүлэлт, халамжийн тэтгэвэр тогтоолгох, эрүүл мэндийн даатгал, түр байранд
байршуулах, өдрийн хоол, эм тариа гэх мэт үйлчилгээний асуудлыг шийдвэрлэж
САРАН ЭЛИТ эмнэлэгт үнэ төлбөргүй хэвтэн эмчлүүлэхээр болсонд иргэн З.Лхагважав
талархаж байгаагаа цахим хуудсаар дамжуулан хүргэж байна. Энэхүү ажилд аймгийн
ЗДТГ, Дархан сумын ЗДТГ Анхан шатны шүүх, Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасаг, Эрүүл
мэнд Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын Бүртгэлийн хэлтэс, Сэт Жон Боско төв
болон бусад байгууллагууд оролцжээ.