Академич, техникийн ухааны доктор /Ph.D/профессор, аймгийн заан,
самбо бөхийн спортын мастер Р.Лхагвасүрэн агсны нэрэмжит Монгол Улсын 2017 оны
өсвөр үеийнхний үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ Спортын
ордонд хийсэн юм.
Уг
тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч
А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, БТСГ-ын дарга
Н.Батлав, аймгийн заан, самбо бөхийн спортын мастер
Р.Лхагвасүрэн агсны гэр бүл үр хүүхэд болон өсвөр үеийн бөхчүүд оролцсон юм.
Монгол улсын хэмжээнд анх удаа зохиогдож байгаа өсвөр үеийнхний Улсын аварга шалгаруулах
тэмцээнд Улаанбаатар хотын 5-н дүүрэг, 15 аймгийн 26 багийн 216 бөх зодголон эр
бяр, хүч чадал, уран мэхээ уралдуулан барилдаж байна. 5-н насны ангиллаар явагдлаа.