Дархан-Уул аймгийн
Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийгмийн бодлогын
хэлтэс, Цэргийн штаб, аймгийн Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төв,
СЭМТ, Нэгдсэн эмнэлэг, цэргийн комиссын эмч нартай хамтарсан “Цэргийн жинхэнэ
албанд Дархан-Уул аймгаас цэрэг татлагын ажлыг зохион байгуулсан дүн”-г
хэлэлцэх зөвлөгөөнийг аймгийн Эрүүл
мэндийн газарт зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр Дархан-Уул аймгийн цэргийн насны залуучуудын I, II ээлжийн
“Цэргийн жинхэнэ албаны татлага”-ыг зохион байгуулсан ажлын үр дүнгийн талаар
мэдээллийг Цэргийн штабын дарга Ц.Энхтөр, Залуусын цэргийн жинхэнэ албанд эрүүл
мэндээр тэнцүүлэх, эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах, эрүүл мэндийн
урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан комиссын үйл ажиллагаа сэдвээр НЭМТ-ийн
дарга С.Энхжаргал, Цэрэг татлагын лабораторийн шинжилгээг зохион байгуулсан
явц, тулгамдсан асуудал түүнийг шийдвэрлэх арга зам сэдвээр аймгийн Нэгдсэн
эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга нар тус тус мэдээлэл өгсөн бөгөөд
Дархан-Уул аймгаас цэргийн албанд татагдагч залууст илэрсэн өвчлөлийн судалгаа,
эрүүлжилт эргэх холбоо, эрүүлжүүлэн ажилласан тухай мэдээллүүдийг тус тус хийж
эдгээр асуудлуудтай холбоотой үр дүнтэй ажиллах талаар хэлэлцлээ.
Зөвлөгөөний үр дүнд цэргийн насны залуусын эрүүлжилтийн хувийг нэмэгдүүлж,
эрүүл мэндээр хасагдсан, өмнөх жилүүдэд удаа дараа чөлөөлөгдөж байсан залуусын
судалгааг гарган эрүүлжүүлэх, эргэх холбоотой ажиллах, эрүүл цэргийн насны
залуусыг бэлтгэгдэх зэрэг чиглэлүүдийг тус тус тодорхойлсон байна.