Дархан хот, Улан-Үдэ хотын хооронд найрамдалт харилцаа тогтсоны
50-н жилийн ойн хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 14,15-ний өдрүүдэд “Улан-Үдэ
хотын соёлын өдрүүд -2017” арга хэмжээг зохион явуулах гэж байна. Энэ хүрээнд
2017 оны 11 дүгээр сарын 14-ий өдөр 11.10-12:00 цагт Хаан бугуйвч-Хатан сүйх
хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээг Аюулгүйн тойргийн хажууд зохион
явуулах ажээ. Мөн энэ өдөр 16.00-18.30 цагт
Соёлын өдрүүдийн нээлт, хүндэтгэлийн концерт Залуучууд театрт болно. Харин 11
дүгээр сарын 15-ны өдөр 10.00-11.30 цагт 50 жилийн ойд зориулсан зургийн
үзэсгэлэн Залуучууд театрт гарах бол 11.00-12.00 цагт Бизнес эрхлэгчдийн
уулзалт Буудай зочид буудалд болох ажээ. Мөн энэ өдөр 17.00-18.30 Соёлын
өдрүүдийн хаалтын үйл ажиллагаанд зориулсан “Найрамдал” тоглолт Залуучууд
театртийн их танхимд болно. Иймд Дарханчууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж
байна.