Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Малчин багийн ИНХ-ын ээлжит 3 дугаар хуралдаан болов

2017-11-13

Малчин багийн ИНХ-ын ээлжит 3 дугаар хуралдаан 11 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагт МСҮТ-ийн хичээлийн байрны хурлын танхимд болов. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулинд 20-30 өрх тутамд нэг иргэн оролцуулна гэж заасан байдаг. Малчин багийн тухайд 610 өрхтэй ба тус хуралд 39 иргэн оролцож хурлын ирц бүрдсэн байна.


Ээлжит 3 дугаар хурлаар багийн ИНХ-ын дарга О. Адъяа, Засаг дарга С. Алтанхөлөг нарын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэн улмаар иргэд “САЙН” үнэлгээ  өгч, цаашид дэвшүүлсэн хөтөлбөрөө улам сайн хэрэгжүүлэн ажиллахыг хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%