Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ УЛАН-ҮД ХОТЫН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАВ

2017-11-14

Дархан хот, Улаан-Үд хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Улан-Үд хотын соёлын өдрүүд-2017” арга хэмжээ өнөөдөр /2017.11.14/ эхэлж, Улан-үд хотын Захирагч Александр Михайлович Голков болон бусад зочид төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат ЗДТГ-ын Хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Уг арга хэмжээнд мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Батболд, Г.Эрдэнэсүх, Д.Гантуул, ИТХ-ын Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны дарга Төлөөлөгч Б.Жавхлан, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ болон ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул А.Ц.Доржиев, Улан-Үд хотын Төр захиргааны байгууллагын удирдлагууд, бизнесийн төлөөллүүд байлцсан юм. 
Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат “1967 оны 4 дүгээр сард БНМАУ-ын Дархан хот, Буриадын Автономит Улсын Улаан-Үүд хотын хооронд ах дүү хотын найрамдалт харилцааны анхны гэрээг байгуулж, 2006-2008 онд ах дүү хотын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Дархан, Улаан-Үүд хотын соёл, эдийн засгийн өдрүүдийг зохион байгуулж эхэлснээр хоёр хотын найрамдал, хамтын ажиллагаа түүхийн хуудаснаа бичигдэж, олон чиглэлээр хамтарч ажиллах эхлэлийг тавьсан билээ.
Энэ удаагийн Улаан-Үүд хотын соёлын өдрүүдийн арга хэмжээ нь манай хоёр хотын эдийн засаг, нийгэм, соёлын бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, хоёр хотын ард түмний хооронд илүү дотно нөхөрлөлийг тогтоох таатай боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлоод ах дүү хотуудын маань найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа хоёр ард түмний гэрэлт сайхан ирээдүй улам батжиж, цэцэглэн хөгжих болтугай гэв.
Мөн Улан-Үд, Дархан хотуудын цаашдын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх тэр дундаа худалдаа, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах, түүхий эд болон бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг эрчимжүүлэх тухай 2 тал санал солилцсон юм.
Уулзалтын төгсгөлд Улан-Үд хотын төлөөлөгчдөд дурсгалын бэлэг гардууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4094
2780 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%