Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"БИДНИЙ ТУУЛСАН ЗАМ" баримтат кино

2017-11-14

Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой энэ онд тохиож байна. 
Улс эх орон, Орон нутгийн хөгжил, дэвшил нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймдээ ч Нутгийн өөрөө удирдах байгууллагын туулсан зам, нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бүрдэж төлөвших үйл явц  амар хялбар байгаагүй.
Цаг хугацаа, хөгжлийн олон үе шатыг дамжиж, тулгарсан саад бэрхшээлийг давж гарч байж өнөөдөрт хүрсэн. Иймээс Нутгийн өөрөө удирдах байгууллага Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх, цаашлаад хөгжлийн чигийг тодорхойлох түүхэн цаг үе энэ мөчүүдэд тохиож буй юм.   
Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохилдуулан "ЦЭГЦ МЕДИА ГРУПП" ХХК-тай хамтран "БИДНИЙ ТУУЛСАН ЗАМ" баримтат киног бүтээлээ.
"БИДНИЙ ТУУЛСАН ЗАМ" баримтат киног хийсэн "ЦЭГЦ МЕДИА ГРУПП" ХХК-ний олонд баярлалаа. Бидний хамтын ажиллагааны үр дүнд Баянхонгор аймгийн ИТХ-ын түүх баримтат кино болон үлдэж чадлаа.

                                                                                  Ц.Мөнхзул /2017.11.14/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%