Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХААН БУГУЙВЧ-ХАТАН СҮЙХ” ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

2017-11-15

Дархан, Улаан-Үд хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Тэртээх 1967 оны 4 дүгээр сард БНМАУ-ын Дархан хот, ЗСБНХУ-ын Буриадын Автономит Улсын Улаан-Үд хотуудын хооронд ах дүү хотын найрамдалт харилцааны анхны гэрээ байгуулагдсан түүхтэй ажээ. Энэхүү гэрээ нь Дархан хотын хувьд дэлхийн улс орны хотуудтай ах дүү, эгч дүү хот болж гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх үндэслэлийг тавьсан төдийгүй найрамдалт харилцааны анхдагч нь болсон гэдгээрээ онцлог юм.

Түүхт 50  жилийнхээ хүрээнд өнөөдөр /2017.11.14/ 2 хотын удирдлагууд найрамдлаар овоглосон Дархан хотын бэлэг тэмдэг болсон Хаан бугуйвч-Хатан сүйх хөшөөнд аймгийн Засаг дарга Сундуйжавын Насанбат, Улаан-үд хотын Захирагч Александр Михайлович Голков нар болон ИТХ-ын Тэргүүлэгчид, 2 хотын төр захиргааны  байгууллагын удирдлагууд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%