Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДЭЛХИЙН ЗӨН ОУБ-ААС ХАНДИВЛАСАН ХӨРӨНГИЙГ ОРОН НУТГИЙН БАЛАНСАД БҮРТГЭВ

2017-11-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал Орон нутгийн Өмчийн газраас 5 асуудлыг оруулж хэлэлцүүлсэн юм. 
Тухайлбал Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Дархан салбарын төслийн хугацаа дууссантай холбогдуулан  261 сая гаруй төгрөгийн балансын үнэтэй хөрөнгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, 7,7 сая гаруй төгрөгийн үндсэн хөрөнгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тус тус хандивласан бөгөөд Тэргүүлэгчдийн хурлаар дээрх 2 байгууллагын балансад бүртгэхээр шийдвэрлэв. 
Мөн тус хуралд Орон нутгийн Өмчийн газраас Автомашины үзлэг тооллогын танилцуулга, хөрөнгө акталж, үнэ тогтоон худалдах тухай асуудлыг оруулж танилцуулсан юм.
Тодруулбал Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа илүүдэлтэй, ашиглалтын хугацаа дууссан, ашиглахад эдийн засгийн хувьд үр ашиггүй болсон тээврийн хэрэгслийг акталж, үнэ тогтоон худалдахыг санал оруулсныг Тэргүүлэгчид хэлэлцэж, байгууллагын өмчийг актлах нэрээр үнэ ханшийг буулган худалдаалж завших асуудал далд хэлбэрээр гардаг учир  актлах тээврийн хэрэгслүүд болон холбогдох бичиг баримтуудыг аймгийн ИТХ-ын хяналтын хороогоор шалгуулах, гаргасан дүгнэлтийг үндэслэн ИТХ-ын шийдвэр нь зүйтэй хэмээн уг асуудлыг буцаалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%