Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР 13 ДУГААР ХОРООЛЛЫН ЦАХИЛГААНЫ ЭХ ҮҮСВЭРИЙГ “ЭЗЭН”-ТЭЙ БОЛГОВ

2017-11-15

Тэргүүлэгчдийн хуралд Орон нутгийн Өмчийн газраас 13 хорооллын цахилгааны эрчим хүчээр хангах дэд өртөө ТП 536, 537, 538-ыг Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д хүлээлгэн өгөх тухай асуудлыг танилцуулав.
Жил ирэх тусам өргөжин тэлж буй Дархан хотод шинээр байгуулагдах нийтийн орон сууцны хорооллуудын дэд бүтцийг шийдвэрлэх ажлын хүрээнд 2007 онд Дархан сумын 11 дүгээр багийн 13 хорооллын цахилгааны эрчим хүчээр хангах дэд өртөө ТП 536, 537, 538-ыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан бөгөөд өнөөг хүртэл тодорхой хариуцсан “Эзэн” байхгүйгээс барилгын дээврээс ус гоожиж, цахилгаан тоног төхөөрөмжийг гэмтээх эрсдэл үүсчээ.
Иймд Эрчим хүчний тухай хуулийн дагуу тус дэд өртөөг мэргэжлийн байгууллага болох ДСЦТС ХК-д хүлээлгэн өгч, аюулгүй хэвийн үйл ажиллагааг хариуцуулахаар санал дэвшүүлсэн юм. 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс 13 хороолол оршин суудаг 478 өрхийн эрх ашиг, ая тухтай амьдрах нөхцөлийг хангуулах үүднээс 422 сая төгрөгөөр үнэлэгдсэн цахилгаан хангамжийн кабель шугам, дэд өртөөг “ДСЦТС” Хувьцаат Компанид шилжүүлэх нь зүйтэй гэсэн нэгдсэн байр сууринд хүрсэн юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%