Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн хөгжлийн бодлогын хэлтсээс мэдээлэл хийв

2017-11-16

Улсын төсөв батлагдсантай холбогдуулан Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан, мэргэжилтэн Б.Батсүх нар Дархан сумын ИТХ-ын дарга , Засаг дарга болон Тэргүүлэгчид, Хороодын дарга нарт мэдээлэл өгөв. 2018 оны төсвийг Сангийн яамнаас цаасан дээр бууж баталгаажуулсан тоо хараахан ирээгүй гэв.

Гэхдээ Төсвийн төсөөлөл дээр суусан тоо бараг өөрчлөгдөөгүй бөгөөд сүүлчийн 3 дугаар хэлэлцүүлгээс авсан тоо, хувиарлалтуудыг танилцууллаа. 2018 онд улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг төсөл хэлбэрээр танилцуулав.Хөрөнгө оруулалтуудыг хувиарлахдаа хөгжлийн индекс болон шинэ итгэлцлүүрийн арга ашиглаж Аймаг-70 хувь, сумдад-30 хувиар тооцдог болсон гэв.

2018 онд Дархан сумын ОНХСанд ОУ-ын байгууллагын урамшуулал 243,8 сая , улсын төсвөөс 150 сая нийт 393 сая 850.000 төгрөг суусан байна. Уг хөрөнгөөр хэрхэн ямар ажлуудыг хийх талаар сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тэргүүлэгчид, Хороодын дарга нар мэдээлэлтэй болж , хөрөнгө оруулалтыг хэрхэн зөв оновчтой хувиарлах талаар санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%