Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БНХАУ-ЫН СОЁЛЫН ӨДӨР ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-11-15

БНХАУ-ын Соёлын өдөр Төв аймагт зохион байгуулагдаж байна. Соёлын өдрийн хүрээнд “Си Чуаны түүх” үзэсгэлэн аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд дэлгэгдлээ. Соёлын өдрийн нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын талаас Элчин сайдын яамны Соёлын зөвлөх, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Вей, Улаанбаатар хот дахь соёлын төвийн дэд дарга Хасбагана болон БНХАУ-ын Си Чуан мужийн биет бус соёлын өвийн хамгаалах төвийн Хань Шо Дун болон биет бус соёлын өвийн 8 төлөөлөгч манай талаас аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал нар оролцлоо. Нээлтийн үеэр ирэх 2018 онд Хятадын соёлын наадмыг Төв аймагт өргөн хүрээнд зохион байгуулах гэрээнд БНХАУ-ын  Элчин сайдын яамны Соёлын зөвлөх, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Вей, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нар үзэглэлээ. Соёлын өдрийн үйл ажиллагаа нээлттэй зохион байгуулагдсан тул иргэд хүрэлцэн ирж БНХАУ-ын өв соёлтой танилцлаа.125678

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9550
7867 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%