Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШИНЭЭР БАТЛАГДСАН ХУУЛИУДЫГ СУРТАЛЧЛАН МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2017-11-16

       Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” 45 хоногийн аяны хүрээнд сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх 4 ажлын хэсэг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. 
       Тус ажлын хэсэг нь 108 аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилчин, албан хаагчид, тодорхой ажил эрхлээгүй залуучууд, зорилтот бүлгийн иргэд, оюутан сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор шинээр болон шинэчлэн баталсан хууль тогтоомж болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, авлигатай тэмцэх чиглэлээр сургалт зохион байгуулах, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр удирдамж, хуваарийн дагуу  ажиллаж байна. 
Тухайлбал өнөөдөр /2017.11.16/ Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтэс, Дархан-Уул аймгийн Анхан шатны шүүх, Прокурорын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран шинээр батлагдсан хуулиудын талаар сургалтыг ДСЦТС ХК-ийн хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтад Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 50 гаруй ажилтнууд хамрагдлаа. Ажилтнууд сургалтын үеэр Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтуудын талаар ихээхэн сонирхон судалж асуулт санал хэлж байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%